Манай улсын ДНБ-ий 40 гаруй хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг.

“Юнисервис Солюшн” ХХК нь 1999 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш 22 жилийн туршлага хуримтлуулж, 800 гаруй ажилтнаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж буй “Хөрөнгийн менежмент”-ийн цогц үйлчилгээ үзүүлдэг салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм.

“Дэлхийн жишигт хүрсэн катеринг, цэвэрлэгээ үйлчилгээг Монголд” хэмээх эрхэм зорилгын хүрээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, кемпийн менежмент, цэвэрлэгээ-үйлчилгээ, катеринг, хөрөнгийн менежмент, зочид буудлын цэвэрлэгээ гэсэн чиглэлээр Олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн түүхтэй.

Тэгвэл тус компани энэ оны хувьд олон улсын хөндлөнгийн аудитор ХБНГУ-ын DQS компанийг сонгон баталгаажуулалт хийлгэж, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 стандартын шаардлагуудыг бүрэн хангасан салбартаа анхдагч Нэгдсэн удирдлагын тогтолцооны батламжтай байгууллага боллоо.

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр учирч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлж арилгах, байгууллагынхаа  ажилтан, дотоод, гадаадын харилцагч байгууллагуудынхаа аюулгүй, стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа нэр төртэйгөөр биелүүлэх боломжтой болж буй юм.

“ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БИДНИЙ ХУРИМТЛУУЛСАН ХАМГИЙН ТОМ БАЯЛАГ БОЛ ХҮНИЙ НӨӨЦ”

“Юнисервис Солюшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтанцэцэг. Манай компани 1999 оноос үл хөдлөх хөрөнгийн цэвэрлэгээ үйлчилгээ, арчилгаа буюу хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг дэлхийн стандартын дагуу хамгийн өндөр түвшинд хүргэж ирлээ. Өнгөрсөн хугацаанд бидний хуримтлуулсан хамгийн том баялаг бол 22 жилийн туршлага болон  мэргэшсэн, чадварлаг хүний нөөц юм.

Иймдээ ч бид 2С стратеги буюу сэтгэл ханамжтай ажилтан, сэтгэл ханамжтай үйлчилгээ гэсэн зарчмын дор КОВИД-19-ийн үеийн хүнд нөхцөлд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээтэй хавсран гүйцэтгэж үйлчлүүлэгчдийн халдварын эрсдлийг бууруулан дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Нэгэнтээ Монголын зах зээлд манлайлал үзүүлж яваа учир олон улсад зөвшөөрөгдөх үүднээс анх 2016 онд ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол энэ жилийн хувьд ISO 45001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авлаа. Энэ бол бидний хувьд харилцагч болон ажилчдынхаа эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямагт хангаж ажиллахын илрэл юм” хэмээв.

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН “ЮНИСЕРВИС СОЛЮШН” КОМПАНИ НЬ ДЭЛХИЙН ХААНА Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ НЭР ХҮНДТЭЙ БОЛЛОО”

ХБНГУ-ын DQS баталгаажуулалтын байгууллагын төлөөлөгч Т.Индра “DQS нь 35 жилийн түүхтэй олон улсад нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллага бөгөөд Монголд үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болж байна. Бид Монгол Улсад анх удаагаа үйлчилгээний салбарын байгууллагад баталгаажуулалт олгож байгаадаа баяртай байна.

“Юнисервис Солюшн” ХХК маань 20 гаруй жил оффисын цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа нэр төртэй явуулж, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг хангаж ажилласан.

Монголын үйлчилгээний салбарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001 стандартын батламжтай анхдагч компани болсон хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Үйлчилгээний салбарт сэтгэл ханамж гэдэг хамгийн чухал зүйлсийн нэг. Тэр утгаараа энэхүү стандартуудыг нэвтрүүлж чадсан нь байгууллагын үйл ажиллагаа тогтмол сайжрах, нөгөө талаас хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгаа” гэв.

“Юнисервис Солюшн” ХХК өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадаад, дотоодын том, жижиг 200 гаруй ААН, байгууллагад үйл ажиллагаагаа явуулж, хамтран ажиллаж ирсэн.

Үйлчилгээний ажилчдын нэр хүндийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын цэвэрлэгээ үйлчилгээний ISSA холбоо, Монголын Нийтлэг үйлчилгээ эрхлэгчдийн цогц шийдэл ТББ- тэй хамтран үйлчилгээний ажилтнуудаа чадавхжуулан, мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгож байгаагаараа илүү онцлогтой.

Түүнчлэн КОВИД-19 цар тахлын улмаас ААН, байгууллагууд эрүүл ахуйн чиглэлд анхаарал хандуулж буй энэ цаг үед “Юнисервис Солюшн” үйлчилгээний салбартаа анхдагч болж, ISO 45001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн нь бас нэгэн онцлог гэдгийг дуулгахад таатай байна.

Тус компанийн амжилтуудаас дурьдвал:

  • 2011 он “Шилдэг татвар төлөгч ТОП-100”
  • 2012 он “Шилдэг үйлчилгээний компани-Mining awards”
  • 2015 он “ТОП-100 аж ахуйн нэгж”
  • 2017 он “Шилдэг ажил олгогч”
  • 2018 он “Үйлчилгээний салбар-Entrepreneur”
  • 2019 он “ТОП-100 аж ахуйн нэгж”
  • 2020 он “ТОП-100 аж ахуйн нэгж”

Эх сурвалж: https://ikon.mn/n/29h5