“Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК нь “Юнисервис Солюшн” ХХК-ийн цэвэрлэгээ үйлчилгээ, кемп үйлчилгээ, зочид буудал, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ESG (environment, social, and governance, цаашид “БОНЗ” гэх)суурь үнэлгээ хийх ажлыг 2021 оны 9 сарын 01-аас 2021 оны 10 дугаар сарын 25-ны дотор хийж гүйцэтгэлээ.
ХУРААНГУЙ ТАЙЛАН
өөрчлөлт
Total of 195 criteria have been assessed during the ESG Baseline Assessment and identified 188 conformities and 7 partial conformities. The result show 96,3% full conformity. The assessment result indicate positive impact of Uniservice Solution to the society out good practice benchmark in the business society.
САЙН ЗАСАГЛАЛ ТӨЛӨВШСӨН
Компанийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа нь жигдэрсэн, баримт бичгийн бүртгэл, хяналт, хадгалалт сайн. “Бизнесийн Ёс зүйн хэм хэмжээ” баримт бичигт Компанийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмыг тодорхойлсон. Энэ нь итгэлцэл хүндлэл дээр суурилсан ажил хэрэгч хамтын ажиллагааны суурь болсон байна.
Үйлчилгээний салбарт үндэсний болон олон улсын стандартыг мөрдөж ажиллах тал дээр салбартаа жишиг байгууллага болсон.Мөн Монгол улсын Стандарт хэмжилзүйн газрын баталсан Цэвэрлэгээ үйлчилгээний стандарт CS11-0347:2016 стандартын зохиогчийн эрхийг эзэмшдэг.
Ажилтнууд ОУ-ын сайн туршлагуудаас сурч хөгжих, хувь хүний үнэ цэнээ нэмэгдүүлэх, албан тушаал ахихад нь тэгш боломжоор хангаж дэмжин ажилладаг. Залуучуудын ажил хөдөлмөртөө өсөн дэвжих боломжийг нэн түрүүнд тавьж, тэднийг сургах хөгжүүлэхэд, сургахад ихээхэн анхаарч ажилладаг.
НИЙГМИЙН ОЛОН ТАЛТ, ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ОРОЛЦОО, ТЭГШ БОЛОМЖИЙГ ХАНГАГЧ
Өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад насныханд ажиллахад таатай ажлын байр бий болгож тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна, нийгэмд өөрийн байр суурийг олох, нийгмийн идэвхитэй гишүүн байх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь нийгмийн олон талт, ялгаатай байдлын оролцоог нэмэгдүүлэх, тэгш боломжийг хангахад оруулж буй том хувь нэмэр юм.
Орон нутгийн иргэд “Юнисервис Солюшн” ХХК-д ажилд орсоноор тогтмол орлоготой болж, амьдралын түвшин сайжрахаас гадна харилцааны ур чадвар, биеэ зөв боловсон авч соёлд суралцах, эрүүл ахуйн талаарх мэдлэг нь нэмэгддэг. Энэ нь дам байдлаар ажилчдын хүүхдүүд цэвэр орчинд өсч торинох, амьдрах орчин сайжрах, гэр бүлийн зөв хүмүүжил олоход эергээр нөлөөлдөг бөгөөд “Юнисервис Солюшн” ХХК-ийн нийгэмд үзүүлж буй маш том хувь нэмэр юм.Ажилчид сурч хөгжих, албан тушаал ахих тэгш боломжоор хангадаг.
САЙЖРУУЛАХ БОЛОМЖУУД
Компанийн БОНЗ-ын гүйцэтгэлийг цаашид улам сайжруулах дараах боломжууд байна.
- Байгаль орчин, нийгэм, засаглалын гүйцэтгэлийн тогтолцоог нэвтрүүлж, хэвшүүлэх
- Байгаль орчин, ХАБЭА, тогтвортой худалдан авалтын бодлого боловсруулж, зорилт тодорхойлох