Skip to main content

Бизнесийг Та, Үйлчилгээг Бид

Захиралын мэндчилгээ

Бид “Хөрөнгийн Менежмент“-ийн цогц үйлчилгээг дэлхийн стандартын дагуу хамгийн өндөр түвшинд хүргэдэг ба байгаль орчинд ээлтэй хэлбэрээр хүргэхийн төлөө зорин ажиллаж байна. Манайх салбартаа ажилласан 15 жилийн туршлагатай, нийт 800 гаруй ажилтан, албан хаагчтай үндэсний тэргүүлэгч компаниудын нэг болон, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн хэмжээнд хүртэл салбараа хөгжүүлжээ. Ирээдүйд бид шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, салбарынхаа олон улсын аваргуудтай хөл нийлүүлэн алхах болно.

“Бизнесийг Та, Үйлчилгээг Бид“ уриан дор харилцагчийнхаа найдвартай ар тал нь байж аливаа асуудалд цаг, хүч зарахгүйгээр үндсэн бизнесдээ бүхий л анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Бид өдөр бүр дээд чанарын төлөө хичээн чармайж, шилдэг үйлчилгээ үзүүлэхээ амлаж байна.

Хүндэтгэсэн,

Ц.Алтанцэцэг
Гүйцэтгэх захирал, ЮСС