ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

ISO 9001:2015 / ISO 45001:2018

“Юнисервис Солюшн” ХХК нь үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ

>85%

ХУГАЦАА АЛДСАН ГЭМТЭЛ

0

НИЙТ ГЭМТЛИЙН ДАВТАМЖ

0.45

ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

Олон улсын стандартад нийцсэн НУТ-г нэвтрүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулах бөгөөд дараах зорилтуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ:

  • МУ-ын холбогдох хууль, тогтоомж, компанийн бодлого, журмыг хэрэгжүүлж ажиллана.
  • Харилцагч болон үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, сэтгэл ханамжийг төрүүлэхүйц чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангана.
  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар болон харилцагч, үйлчлүүлэгчид, үндсэн, гэрээт ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянана.
  • Бүх түвшний удирдах ажилтнууд болон ажиллагсад нь НУТ-н манлайлагч байж, бусдад үлгэр дуурайлал болно.
  • Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгож, ХАБЭА зөв зан үйл, хандлагыг хэвшүүлэхийн тулд сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулна.
  • Хоол үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хүнсний аюулгүй байдлыг тогтмол хянаж, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, бүтээгдэхүүнээр тасалдалгүй үйлчилнэ.
  • Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж, үл тохирол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.