“Юнисервис Солюшн” ХХК нь үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна.
ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
ISO 9001:2015 / ISO 45001:2018
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ
>85%
ХУГАЦАА АЛДСАН ГЭМТЭЛ
0
НИЙТ ГЭМТЛИЙН ДАВТАМЖ
0.45
ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Олон улсын стандартад нийцсэн НУТ-г нэвтрүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулах бөгөөд дараах зорилтуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ:
- МУ-ын холбогдох хууль, тогтоомж, компанийн бодлого, журмыг хэрэгжүүлж ажиллана.
- Харилцагч болон үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, сэтгэл ханамжийг төрүүлэхүйц чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангана.
- Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар болон харилцагч, үйлчлүүлэгчид, үндсэн, гэрээт ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянана.
- Бүх түвшний удирдах ажилтнууд болон ажиллагсад нь НУТ-н манлайлагч байж, бусдад үлгэр дуурайлал болно.
- Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгож, ХАБЭА зөв зан үйл, хандлагыг хэвшүүлэхийн тулд сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулна.
- Хоол үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хүнсний аюулгүй байдлыг тогтмол хянаж, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, бүтээгдэхүүнээр тасалдалгүй үйлчилнэ.
- Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж, үл тохирол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.