1999 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Юнисервис Солюшн ХХК нь Улаанбаатар хотод ажиллаж буй 400 гаруй, орон нутагт ажиллаж буй 800 гаруй ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэнд болон сайн сайхан байдлыг халамжлах, мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор blindcare платформтой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээний хүрээнд Юнисервис Солюшн ХХК нийт ажилтнууд, тэр дундаа Оюу Толгой уурхай гэх мэт орон нутагт ажиллаж буй ажилтнууд хүссэн цагтаа, орон зайнаас үл хамааран blindcare платформ дээрх 100 гаруй сэтгэл судлаачаас сэтгэл зүйн текст зөвлөгөө болон онлайн зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм. Мөн мэдрэмжээ нууцлалтайгаар илэрхийлж, ажлын байранд үүсдэг бүхий л асуудлаа хуваалцах, цаашлаад даван туулахад нь blindcare платформын шийдлүүд тусалсаар байх болно.
М-Си-Эс группийн охин компани болох Юнисервис Солюшн ХХК нь ТОП 100 аж ахуй нэгжид тогтмол нэрлэгдсээр ирсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн “Тогтвортой хөгжлийн бодлого 2030” хэрэгжүүлэх чиглэлээр blindcare платформ дээр сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй ч төлбөрийн чадваргүй байгаа хэрэглэгчдэд хандив түгээж, нийгмийн хариуцлагаараа манлайлах болсныг дуулгахад таатай байна.
Blindcare платформ нь нийт аж ахуй нэгжүүдэд зориулсан АЖИЛТНЫ САЙН САЙХАН БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД-ийг хамгаалах технологид суурилсан шинэлэг шийдлийг санал болгож байгаа бөгөөд мөн ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО2030-д гар бие оролцох, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх технологид суурилсан шийдлийг гаргаад байгаа билээ.