Skip to main content

Уг аян маань дараах 4 хэсгийн хүрээнд зохион байгуулагдсан билээ.

  1. Баг хамт олноороо сайн үйлсийн аянд нэгдэж, их бага хэмжээгээр өргөн цар хүрээтэйгээр оролцсон нийт хамт олондоо баярлалаа. /Тухай бүр нийтлэл оруулсан байгаа/
  2. Талархсан сэтгэгдлийн уралдаанд нийт 131 захидал ирлээ. Түүнээс шилдэг 5 захидлын эзнээр:
  • Б.Отгонбаяр /Анун/
  • Г.Энхзул /Анунгоо агуулах/
  • А.Даваа /Централ Тауэр/
  • Т.Энхмаа /Интермэд/
  • Б.Цэрэнсамбуу /Ривер гарден/ нар тус тус шалгарлаа. Чин сэтгэлээсээ захидал бичиж идэвхтэй оролцсон нийт хамт олондоо баярлалаа.
  1. Улирлын шилдэг 25 ажилтан шалгаруулсан ба байгууллагын зүгээс тэднийхээ гэр бүлд зориулсан талархал илэрхийллээ. Үлгэр жишээ ажилчиддаа баяр хүргэж улам их амжилт хүсье.
  2. Харилцагч байгууллагуудаас олон олон талархлыг бид хүртлээ. Тухайлбал Топ Моторс, Интермэд эмнэлэг, MCS estates, Сэлбэ сургууль, ЕХХҮГСүм, Юнител, Анунгоо, Эксим энд лекс консалтинг ХХК, Сант сургууль, Шангри-ла Улаанбаатар ХХК болон ISAIA дэлгүүрийн хамт олноос чин сэтгэлийн үгтэй талархал ирснийг өмнөх нийтлэлүүдээрээ дамжуулсан билээ.

ИРЭХ ЖИЛИЙН ТАЛАРХЛЫН АЯНААРАА ЭРГЭН УУЛЗАЦГААЯ