
Юнисервис Солюшн компани нь “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд шаардлагатай оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламжийг хүргэж, олон гэр бүлд итгэл найдвар бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Юнисервис Солюшн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төсөлд 500 сая төгрөгийн хандивлалаа.
Бидний энэхүү хувь нэмэр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд бодит дэмжлэг болж, олон гэр бүлд гэрэл гэгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна.















