ТӨСЛИЙН МЕНЕЖЕР
Б. СОЛОНГО
2009 оны 9 дүгээр сарын 1-нд яг л нэгдүгээр ангийн хүүхэд мэт шинэхэн ажилтан болж, угтагчаар энэ компанидаа ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр өдрөөс хойш сурч, хөгжих хүслийг минь тасралтгүй дэмжин ажилласан хамт олон, удирдан чиглүүлсэн удирдлагуудынхаа ачаар би олон зүйлд суралцаж, өсөн дэвжсэн. Өнөөдөр чадварлаг том багийг удирдан, Юнисервис Солюшн гэх айлын бие даасан гэр бүлийн тэргүүн буюу Оюутолгой Төслийн менежерийн үүргийг гүйцэтгэж байна.
Би ростерийн хуваарийн дагуу ажилладаг тул миний ажлын нэг өдөр маш завгүй өнгөрдөг. Төслийн хүрээнд явагдаж буй процесс бүрд анхаарлаа хандуулж, аливаа доголдол гаргахгүйн тулд хянах-төлөвлөх-зохион байгуулах-багийг удирдах-үр дүнд хүргэх дарааллын дагуу ажиллахыг хичээдэг. Ростерийн хугацаандаа ажлаа үр дүнтэй хийчхээд гэр бүл рүүгээ яаран харихад сэтгэлд тайван сайхан байдаг.
Хүн төвтэй, хүний хөгжлийг дэмжсэн орчинд байгууллагын жинхэнэ өсөлт бий болдог тул би тасралтгүй хөгжих боломжийг нээлттэй байлгаж, хувь хүн бүрийн оролцоог үнэ цэнтэйд тооцон, хамтын амжилтыг бүтээхэд чиглэсэн манлайллыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.