Uniservice Solution
БУЦАХ

"Дэлхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр"-ийн мэндийг хүргэе

Технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох Apple компани шинэ гүйцэтгэх захирлаараа Жон Тернусыг томилж буйг зарлалаа. Улмаар тус компанийг 15 жилийн турш удирдсан Тим Күүк ирэх есдүгээр сард суудлаасаа буухаар болж байна.

Тим Күүк 2011 онд буюу үүсгэн байгуулагч Стив Жобсыг эрүүл мэндийн шалтгаанаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас буусны дараа түүний залгамжлагчаар томилогдож байв. Шинэ гүйцэтгэх захирлаар ажиллах Тернус нь одоогоор техник хангамжийн инженерчлэлийн хэлтсийг удирдаж байгаа бөгөөд 25 жилийн турш Apple компанид ажилласан туршлагатай аж.

Күүк Apple-ийн захирлаар ажилласан он жилүүдээ амьдралынх нь хамгийн нэр төрийн хэрэг хэмээн тодорхойлов.

Тэрбээр энэ оны есдүгээр сарын 1 хүртэл гүйцэтгэх захирлын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд компанийн шилжилтийн үйл явцад дэмжлэг үзүүлэх аж. Күүк Тернусыг “Инженерийн сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, ёс зүйтэй манлайлагч” хэмээн тодорхойлж, “Компанийг ирээдүй рүү хөтлөх хамгийн зөв хүн” гэж онцолсон байна.

Жон Тернус нь Apple-д ажилласан 25 жилийн хугацаандаа бараг бүх гол бүтээгдэхүүн дээр ажилласан бөгөөд iPad, iPhone-ийн үе үеийн загварууд мөн AirPods, Apple Watch зэрэг бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд гар бие оролцжээ.

Түүнчлэн Mac компьютерыг Apple-ийн өөрийн чип рүү шилжүүлэх ажлыг удирдсан байна.

Бүтээгдэхүүн болон техник хангамжийн чиглэлээс шинэ удирдагчийг томилсон нь Тим Күүкийн удирдлагын үед байнга гарч байсан “шинэчлэлт байхгүй” гэх шүүмжлэлийг дарна гэж шинжээчид үзэж байна.

The World Bank
United Nations
Embassy of Canada
Rio Tinto
Oyu Tolgoi
Энержи Ресурс ХХК
Trade and Development Bank
Golomt Bank
XacBank
M Bank
Unitel
Hunnu Mall
Shangri-La Ulaanbaatar
Intermed Hospital
MCS Coca-Cola
The World Bank
United Nations
Embassy of Canada
Rio Tinto
Oyu Tolgoi
Энержи Ресурс ХХК
Trade and Development Bank
Golomt Bank
XacBank
M Bank
Unitel
Hunnu Mall
Shangri-La Ulaanbaatar
Intermed Hospital
MCS Coca-Cola