Uniservice Solution

М-Си-Эс Группийн волейбол, шатрын тэмцээнд баг тамирчид маань амжилттай оролцлоо

М-Си-Эс Группийн волейбол, шатрын аварга шалгаруулах тэмцээнүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, Юнисервис Солюшн компанийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Группийн хошой аварга, нэг удаагийн мөнгөн медальт волейболын эмэгтэй баг маань энэ удаагийн тэмцээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, багийн эв нэгдлээ харуулан өрсөлдөж, дахин мөнгөн медаль хүртлээ.

Юнисервис Солюшн компанийн волейболын эмэгтэй баг

Мөн эмэгтэй бэлгэдлийн багт манай хоёр тамирчин шалгарлаа. Шилдэг довтлогчоор Юнисервис Солюшн компанийн Захиргааны ажилтан Д. Арвин-Эрдэнэ, Шилдэг голын хаагчаар Амрах байрны зохицуулагч Э. Мөнхжин нар тус тус шалгарсан байна.

Волейболын тэмцээний шагнал гардуулах мөч
Бэлгэдлийн багийн шагнал гардуулах мөч

Шатрын тэмцээний эмэгтэй рапид төрөлд Юнисервис Солюшн компанийн Ухаа худаг салбарын ажилтан Б. Мичидмаа тусгай байранд шалгарсан амжилт үзүүллээ.

Шатрын тэмцээний шагнал гардуулах мөч

Компаниа төлөөлөн ур чадвар, хичээл зүтгэл, багийн эв нэгдлээрээ амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаан болон ажилд нь өндөр амжилт хүсье.

The World Bank
United Nations
Embassy of Canada
Rio Tinto
Oyu Tolgoi
Энержи Ресурс ХХК
Trade and Development Bank
Golomt Bank
XacBank
M Bank
Unitel
Hunnu Mall
Shangri-La Ulaanbaatar
Intermed Hospital
MCS Coca-Cola
The World Bank
United Nations
Embassy of Canada
Rio Tinto
Oyu Tolgoi
Энержи Ресурс ХХК
Trade and Development Bank
Golomt Bank
XacBank
M Bank
Unitel
Hunnu Mall
Shangri-La Ulaanbaatar
Intermed Hospital
MCS Coca-Cola