Uniservice Solution

БОНЗ

Юнисервис Солюшн ХХК нь нийгэм, байгаль орчин, засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, хариуцлагатай тогтвортой хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн цэвэрлэгээ, үйлчилгээ, катерингийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг.

Манай байгаль орчин, нийгэм, засаглалын бодлоготой танилцана уу.

0

хөдөлмөрийн гэрээтэй ажилтан

0%

нийт ажилтны эмэгтэйчүүд

0/195

БОНЗ шалгуурыг бүрэн хангасан

0

Модыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тарив

2025–2026 ОНЫ АХИЦ ДЭВШЛИЙН ТАЙЛАН

Хариуцлагатай бизнес, бодит үр дүн

“Юнисервис Солюшн” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагыг бизнесийн салшгүй хэсэг гэж үзэн, хүний эрхийг дээдлэх, шударга хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ёс зүйтэй, ил тод засаглалыг хэрэгжүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай компани 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Глобал Компакт (UN Global Compact)-д нэгдэн орсноос хойш хүний эрх, хөдөлмөр, байгаль орчин, авлигын эсрэг чиглэлийн 10 суурь зарчмыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж ирсэн.

Хүний эрх

Хүний эрхийн магадлан шинжилгээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хөдөлмөрийн эрх, жендэрийн тэгш байдал, байгаль орчин болон нийлүүлэлтийн сүлжээний хариуцлагыг тогтмол үнэлдэг.

Ажилтан, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх 24/7 “Speak Out” сувгийг ажиллуулж байна.

85

удирдах ажилтан хүний эрх, бизнесийн ёс зүйн сургалтад хамрагдсан

24/7

санал, гомдол хүлээн авах “Speak Out” суваг

Хөдөлмөрийн бодлого ба ажиллах хүчний хөгжил

Хууль тогтоомжид нийцсэн, тэгш боломж бүхий ажлын байрыг бүрдүүлж, ур чадвар, манлайллын сургалт, ажилтан санал болгох хөтөлбөр, урт хугацаанд ажилласан ажилтны урамшуулал болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэн, ажилтны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал болон гэр бүлийг дэмжих хөтөлбөрүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийж байна.

Энэхүү бодлогын үр дүнд Good Workplace Awards 2025 арга хэмжээний “Тогтвортой ажлын байр бий болгосон шилдэг ажил олгогч” шагналыг хүртсэн.

1,417

байнгын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан

81%

нийт ажилтны эмэгтэйчүүд

46

хөгжлийн бэрхшээлтэй ажилтан

213

55 ба түүнээс дээш насны ажилтан

13.25 сая

хүн/цаг осолгүй ажилласан

4,278

ХЭМАБ-ын сургалтад хамрагдсан ажилтан

79.7 сая ₮

ХЭМАБ-ын хөрөнгө оруулалт

15.65 тэрбум ₮

ажилтны сайн сайхан байдлын хөрөнгө оруулалт

1,389

хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөтөлбөрт хамрагдсан хүүхэд

95.1%

Хүүхдийн баярын арга хэмжээний хамрагдалт

Байгаль орчны санаачилгууд

Үйл ажиллагаандаа 4R зарчим (Reduce, Reuse, Recycle, Recover)-ыг хэрэгжүүлж, нөөцийн үр ашигтай хэрэглээ, тойрог эдийн засгийг дэмжин ажилладаг. Байгальд ээлтэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, Scope 1 болон Scope 2 хүлэмжийн хийн ялгарлыг тогтмол хэмжин, эрчим хүчний үр ашигтай техник, технологид хөрөнгө оруулж байна.

“Хогон мангас”, “Цэвэр ариун цэврийн өрөө” боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монголын Хүүхдийн ордны ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэн, хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан.

2,400

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймагт тарьсан мод

72.1 сая ₮

БОНЗ-ын гурван төсөлд оруулсан хөрөнгө оруулалт

1,500+

байгаль орчин, эрүүл ахуйн боловсролд хамрагдсан хүүхэд

Авлигын эсрэг үйл ажиллагаа

Авлига, ашиг сонирхлын зөрчлийг үл тэвчих бодлого баримталж, Компанийн ёс зүйн дүрэм болон Нийлүүлэгчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлдэг. Авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, дотоод хяналтын тогтолцоог тогтмол хэрэгжүүлж байна.

0

тайлант хугацаанд батлагдсан авлигын зөрчил

The World Bank
United Nations
Embassy of Canada
Rio Tinto
Oyu Tolgoi
Энержи Ресурс ХХК
Trade and Development Bank
Golomt Bank
XacBank
M Bank
Unitel
Hunnu Mall
Shangri-La Ulaanbaatar
Intermed Hospital
MCS Coca-Cola
The World Bank
United Nations
Embassy of Canada
Rio Tinto
Oyu Tolgoi
Энержи Ресурс ХХК
Trade and Development Bank
Golomt Bank
XacBank
M Bank
Unitel
Hunnu Mall
Shangri-La Ulaanbaatar
Intermed Hospital
MCS Coca-Cola