Бизнесийг Та, Үйлчилгээг Бид

ЮСС ХХК-ийн Чанарын Бодлого:

   Чанарын менежментийн тогтолцооны үйл явцуудыг боловсронгуй болгох үйлчилгээний чанарыг байнга дээшлүүлэхэд чиглэсэн  Компанийн 2-3 жилийн стратеги төлөвлөлт дээр суурилсан “Юнисервис Солюшн" ХХК-ийн  Чанарын бодлого нь  хууль эрхзүйн актууд стандарт, техникийн шаардлага хэрэглэгчээс тавьж буй бүхий л шаардлагуудыг биелүүлэхэд Компанийн бүх ажилтнуудыг уриалах тунхаглал болно.
Ингэснээр үйлчлүүлэгчийн  зүгээс манай компанийн үйлчилгээнд  итгэх итгэлийн бэхжүүлж цаашид   байнгын үйлчлүүлэгч болох, шинэ үйлчлүүлэгч нэмэгдэх боломжийг бий болгоно хэмээн үзэж байна.
Чанарын бодлогыг амжилттай хэрэгжүүлэх  үндэс нь:
Компанийн үндсэн нэгжүүд, үйлчилгээ, катерингийн  үйл ажиллагааны харилцан хамаарал уялдааг тодотгон тогтоож, үйл явцын схем зургаар тодорхойлон гаргах;
Компанийн ажилтан бүр чанарыг эрхэмлэн, үйлчлүүлэгч бүрийг баярлуулах өөрийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэснээр Компанийн ирээдүйн хөгжил цэцэглэлт, ажиллагсдын боломжтой цалин  хөлс,  сэтгэл хангалуун ажиллах нөхцөл нь Чанарын бодлогын хэрэгжилтээс хамааралтай гэдгийг ухамсарлан ойлгосонд оршино.
Үйлчилгээний  чанарыг дээшлүүлэх үндсэн зорилго, чиглэл, зарчмыг тусгасан Чанарын бодлогыг Компанийн удирдлага боловсруулан батлан гаргаж,  Компанийн төв оффисын Мэдээллийн самбарт  хадаж, дотоод цахим сүлжээгээр нийт ажиллагсдад тунхаглан зарлаж албажуулна.Чанарын бодлогод  3 жил тутамд дүн шинжилгээ хийж, хянаж шинэчилнэ.

 

“ЮНИСЕРВИС СОЛЮШН”   ХХК-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО

  Даяаршлын эрин зууны хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн ажиллаж амьдрахад эрүүл цэвэр, тохилог орчныг эргэн тойрондоо бүрдүүлэх нь Таны бизнесийн нэр хүнд, имиж болоод буй өнөө үед цэвэрлэгээ, хангамж, катерингийн цогц үйлчилгээг бид дараах байдлаар хүргэнэ:

Үйлчлүүлэгч бүрийн бизнесийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн цаг хугацаа, үнийн уян хатан нөхцөлтэйгээр;
Чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэвэр,  цэвэрлэгээ үйлчилгээний олон улс, гадаад орны болон үндэсний стандартыг мөрдүүлснээр;
Мэргэжлийн бус, гар ажиллагаатай цэвэрлэгээг халах замаар орчин үеийн цэвэрлэгээний тоног, төхөөрөмж, бодис материалыг ашиглаж;
Мэргэшсэн шуурхай, чадварлаг багийн үйл явц, гүйцэтгэлийн хяналт бүхий найдвартай үйлчилгээг үзүүлэх болно.

 Манай мэргэшсэн үйлчилгээг сонгосон Үйлчлүүлэгч цэвэрлэгээ үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүргэлт, үл хөдлөх хөрөнгийнхөө арчилгаа тордолтод цаг зав, хүн хүч, мөнгөө хэмнэсэндээ  сэтгэл хангалуун байх болно.
 Бид гоо зүйн таашаал татах цэвэр тухлаг орчныг бүрдүүлсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж,  олон улсын чанарын стандартын байнгын сайжруулалтын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.
  
                             Энэхүү бодлогыг компанийн бүх ажилтан ажиллагсдад ухамсарлуулан, хэрэгжилтийг хангуулахад манлайлах үүргийг хүлээсэн:
                          
                                                                            “ЮНИСЕРВИС СОЛЮШН”  ХХК-ИЙН ЗАХИРАЛ:  Ц.АЛТАНЦЭЦЭГ