Бизнесийг Та, Үйлчилгээг Бид

Гүйцэтгэх захирал

Ц.Алтанцэцэг

Бид “Хөрөнгийн Менежмент“-ийн цогц үйлчилгээг дэлхийн стандартын дагуу хамгийн өндөр түвшинд хүргэдэг ба байгаль орчинд ээлтэй хэлбэрээр хүргэхийн төлөө зорин ажиллаж байна. “Бизнесийг Та, Үйлчилгээг Бид“ уриан дор харилцагчийнхаа найдвартай ар тал нь байж аливаа асуудалд цаг, хүч зарахгүйгээр үндсэн бизнесдээ бүхий л анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

“Юнисервис Солюшн” ХХК нь 1999 онд үүсгэн  байгуулагдсан.   Бид дэлхийн стандартад нийцсэн катеринг, цэвэрлэгээ болон хангамжийн үйлчилгээг цогц байдлаар чанарын өндөр түвшинд үйлчлүүлэгч нартаа хүргэсээр ирсэн. Манайх салбартаа ажилласан 15 жилийн туршлагатай, нийт 750 гаруй ажилтан, албан хаагчтай үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм. “Бизнесийг Та, Үйлчилгээг Бид” уриан дор харилцагчийнхаа найдвартай ар тал нь байж аливаа асуудалд цаг, хүч зарахгүйгээр үндсэн бизнестээ бүхий л анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Кемпийн менежментийн үйлчилгээг 2008 оны 11 дүгээр сараас Өмнөговь аймагт салбараа байгуулан “Энержи Ресурс” компанийн Ухаа Худаг дахь нүүрсний уурхайн 4 кемпийн уурхайчид, ажилтан, албан хаагчдын  тав тухтай  ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэн  катеринг, цэвэрлэгээ, угаалга, аж ахуйн засвар, хангамжийн үйлчилгээг цогц байдлаар хүргэж байна.

Мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар  Сэнтрал Тауэр, МCS Плаза, MCS Анун, Coca Сola, Спирт Бал Бурам  зэрэг томоохон обьектууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Канадын Элчин сайдын Яам,  М-Си-Эс групын компаниуд  зэрэг  60 гаруй  аж ахуй нэгжийн найдвартай ар тал нь байж оффис, нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ үйлчилгээ, гадна талбайн зүлэгжүүлэлт,  тасалгааны цэцэг арчилгаа, угтагчийн үйлчилгээ,  аж ахуйн засвар, бичиг хэргийн хангамж зэрэг үйлчилгээг цогц байдлаар хүргэдэг.

Бид  үйлчилгээндээ дэлхийн стандартад нийцсэн Герман, Солонгос, Хятад зэрэг улсын Karcher, Samsung,  зэрэг брэндийн  тоног төхөөрөмжүүдээр АНУ, Солонгосоос  тусгайлан захиалан хүний  эрүүл мэндэд  харшлахгүй  нян бактер  устгагчтай  цэвэрлэгээний бодис, материалаар  мэргэшсэн үйлчилгээний ажилтанууд  мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээг үзүүлдэг.

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт хүрсэн цэвэрлэгээ, катерингийн үйлчилгээг Монголд.

Зорилт

Мэргэшсэн чадварлаг баг бүрдүүлэн хангамж катеринг, цэвэрлэгээ үйлчилгээний үйл ажиллагаандаа орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологи ашиглан үйлчилгээний чанарыг дээшлүүлэх.

 

Манай компани нь  2011 оны  “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ТОП 100” аж ахуй нэгжийн нэг, Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Уул уурхайн  биржийн жил бүр шалгаруулдаг “MINING AWARDS-2012” –аас  “ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  КОМПАНИ”-аар  тус  тус шалгараад байна.

2011 он

“ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ТОП 100”

2011 он

“MINING AWARDS-2012“ он

ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ 

“MINING AWARDS-2012“ он

2015 он

ISO 9001:2008 / MNS ISO 9001:2010 

2015 он

2016 он

“ШИЛДЭГ 100 ААН” 

2016 он

Танилцуулга

БИЗНЕСИЙН ЧАДАВХИД ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ …

“Юнисервис Солюшн” ХХК нь анх “Оффиснэт” ХХК нэртэйгээр 2005 оноос “М-Си-Эс Групп”-ын охин компаниудын оффисын дотор болон гадна тохижилт, бичиг хэргийн хангамж, оффисын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан нэг стандарттай болгон нийт ажилтнуудын тав тухыг ханганцэвэр тохилог орчинд ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар 750 гаруй чадварлаг, мэргэшсэн баг бүхий ажилтнуудтай, хэрэглэгч бүрийн сэтгэлд бүрэн нийцэж чадсан энэ салбарынхаа тэргүүлэгч компани болтлоо өргөжин тэлж байна.

“Юнисервис Солюшн” ХХК нь Монгол улсын катеринг үйлчилгээний анхдагч байгууллагуудын нэг бөгөөд цаашид ч Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч компани байж, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Улаанбаатар хотод “М-Си-Эс Групп”-ын “СББ Трейд” ХХК, “СББ-УБ” үйлдвэр, “Анун” ХХК, “Анунгоо” ХХК, М-Си-Эс Плаза, “М-Си-Эс Кока-Кола” үйлдвэр, “М-Си-Эс Эй-Пи-Би” үйлдвэр, “Сэнтрал Тауэр” оффист байрлах байгууллагууд зэрэг нийтдээ 60 компаниудад оффисын дотор болон гадна тохижилт, хангамж, катеринг үйлчилгээг хариуцан ажиллагсдын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэн, амт чанартай, эрүүл илчлэг сайтай өдрийн хоолоор үйлчилж  байна.

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

  • Цэвэрлэгээ үйлчилгээ
  • Хоол үйлдвэрлэл
  • Кемп үйлчилгээ
  • Туслах үйлчилгээ
  • Бичиг хэрэг болон бусад хэрэгцээт материалын хангалт

Бид зөвхөн “М-Си-Эс Групп”-ын охин компаниуд төдийгүй гадны томоохон байгууллагуудад дээд зэрэглэлийн стандартад нийцсэн цогц үйлчилгээгээ “Дэлхийн банк”, “Канадын элчин сайдын яам”, “Шангрила-УБ” , “Азийн хөгжлийн банк” , “Мицубиши” , “Сэнтрал Тауэр” гэх мэт компаниудад чанарын өндөр түвшинд хүргэж байна.

“Бизнесийг ТА, үйлчилгээг БИД” уриан дор харилцагчийнхаа найдвартай ар тал байж аливаа асуудалд цаг, хүч зарахгүйгээр үндсэн бизнестээ бүхий л анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлж ажилладагаараа бахархдаг.