“ЮНИСЕРВИС СОЛЮШН” ХХК ISO 9001:2010 СТАНДАРТЫГ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

“Юнисервис Солюшн” ХХК мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээ, катеринг үйлчилгээний хүрээнд  чанарын удирдлагын тогтолцоог  9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын дагуу нэвтрүүлж  албан ёсны гэрчилгээгээ Стандартчилал хэмжил зүйн газраас гардаж авсан баяртай мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна. Бид энэхүү стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг баталгаажуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг дотоодын зах зээлд нийлүүлэх эхлэлийг тавьж байгаа гэдэгт итгэлтэй байна.

“Юнисервис Солюшн” ХХК-ийн хамт олон